ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх алба Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Билиг” дээд сургуультай хамтран 2020 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд хоригдол болон баривчлагдсан этгээдүүдэд “Хүний эрхийн тухай ойлголт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд хүний эрх гэж юу болох, хууль сахиулах явцад хүний эрхийг хангах эрх зүйн эх сурвалж, хэм хэмжээний талаарх ойлголтыг өглөө.

Ингэснээр хорих ял шийтгүүлсэн хоригдол болон захиргааны хуулиар баривчлагдсан этгээдүүд хувь хүний эрхийн талаар тодорхой ойлголтыг өгсөн ач холбогдолтой сургалт болсон бөгөөд сургалтад нийт 245 хоригдол, баривчлагдсан этгээд хамрагдсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button