Танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх алба нь хоригдогсдыг нийгэмшүүлэх, сэтгэл зүйн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хоригдогсдын шилжилт хөдөлгөөн, дүн бүртгэл, хорих ангийн харуул хамгаалалт, аюулгүй байдал, холбоо, дохиолол, техник, жижүүрийн шуурхай удирдлагын асуудал хариуцсан нийт 5 хэлтэстэй.

Засгийн газрын 2017 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар “Хорих байгууллага, түүний нутаг дэвсгэрийн байршил, хорих ангийн дэглэм”-ийг шинэчлэн баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хаалттай 5, нээлттэй 7, нээлттэй, хаалттай дэглэмтэй 5 хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага 1, эмнэлэг 2, эмэгтэйчүүдийн хорих анги 1, нийт 21 хорих анги, Баривчлах төв, байр тус бүр 1, СМДӨЭАХХГазар 1, Нийслэлд Цагдан хорих төв 1, орон нутагт 28 цагдан хорих байртайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Хорих ял эдлүүлэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 266 дугаар зүйлд заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

-цагдан хорих шүүхийн шийдвэр, баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;

-хорих ангийн үйл ажиллагааг нэгдсэн болон мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

-хорих байгууллагын хүний нөөцийг бэлтгэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах;

-хорих ангийн бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох, түүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаар санал боловсруулах;

-хоригдолд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, дахин нийгэмшүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтад хамруулах, мэргэжлийн дадлага олгох чиглэлээр санал боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Back to top button