Түүхэн замнал

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ

 

Монголын Улсын Хууль зүйн сайдын тушаалаар 1993 оны 5 дугаар сард хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газрын дарга, хурандаа Г.Дэндэвээр удирдуулан С.Зунрий, Д.Ганбат, Ц.Доржням, А.Лхагва, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласан бөгөөд Монгол Улсын хорих ял эдлүүлэх тухай хууль”-ийн төслийг боловсруулан Хууль зүйн яамаар уламжлуулан Засгийн газарт өргөн барьсан.

Хуулийн төслийг 1993 оны намрын чуулганаар хэлэлцэж “Хорих байгууллагын болон хорих ял эдлүүлэх тухай Монгол Улсын хууль” гэж өөрчлөгдсөн бөгөөд хуулийн анхны төслийн нэр хосолсон байдлаар өөрчлөгдсөн төдийгүй агуулга нь нэг талаар Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын шинэ бүтэц, зохион байгуулалт, ажилтны эрх зүйн баталгаа, нөгөө талаар хорих ял эдлүүлэх процессийн ажиллагаа тусгагдсан байна.

Уг хууль УИХ-ын 1993 оны 12 дугаар сарын 6-ны өдөр албан ёсоор батлагдан 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөх болсон.

Хуулийн зорилтыг хорих байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, түүний ажилтны нийгмийн баталгаа, хоригдлын эрх зүйн байдал, хорих ял эдлүүлэх нөхцөл, журамтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн тодорхойлсон байна.

Хорих ял эдлүүлэх алба нь Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын бүтцэд 1994-1995 онд Ял эдлүүлэх хэлтэс, 1996 онд Хорих ял эдлүүлэх хэлтэс, 1996-2001 онд Хорих ял эдлүүлэх газар, 2002-2016 онд Тогтоол гүйцэтгэх газар, 2017-2020 онд Хорих ял эдлүүлэх алба нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн байна.

Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зохион байгууллалтын бүтэц байгуулах тухай” А/18 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ШШГЕГ-ын даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн б/95 дугаар тушаалаар “Тогтоол гүйцэтгэх газар”, Шийдвэр гүйцэтгэх газрын орон тоо, цалингийн сүлжээг холбогдох журмын дагуу шинэчлэн тогтоож Тогтоол гүйцэтгэх газрыг 69 орон тоотойгоор батлан бие даасан нэгж болгон зохион байгуулалтын арга хэмжээ авсан.

Мөн ШШГЕГ-ын даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/173 дугаар тушаалаар Тогтоол гүйцэтгэх газрыг Хорих ял эдлүүлэх алба болгон нэршлийг өөрчилж 62 албан хаагчийн орон тоотой баталсан байна.

Хорих ял эдлүүлэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 266 дугаар зүйлд заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Үүнд:

-цагдан хорих шүүхийн шийдвэр, баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;

-хорих ангийн үйл ажиллагааг нэгдсэн болон мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

-хорих байгууллагын хүний нөөцийг бэлтгэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах;

-хорих ангийн бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох, түүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаар санал боловсруулах;

-хоригдолд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, дахин нийгэмшүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтад хамруулах, мэргэжлийн дадлага олгох чиглэлээр санал боловсруулах:

Хорих ял эдлүүлэх албаны үе үеийн удирдлагууд:

  1. Сандагийн Зунрий – 1994 он
  2. Дэд хурандаа Н.Энхтуяа – 1995 он
  3. Хурандаа Лодойсамбуугийн Санжаасүрэн – 1996 оноос
  4. Хошууч генерал Лхамсүрэнгийн Гарамжил–2000 оноос ШШБЕГ-ын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх газрын дарга
  5. Хурандаа Хөхөөгийн Уламбаяр–ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга
  6. Хурандаа Дамдинсүрэнгийн Дамдинцэрэн – 2007 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга
  7. Хурандаа Даваанямын Даваа-Очир – 2009 оноос ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга
  8. Хурандаа Тойжамцын Батболд – 2012 оноос ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга
  9. Хурандаа Пүрэвжавын Хосбаяр – 2012 оноос ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга
  10. Хурандаа Батхүүгийн Амардорж – 2013 оноос ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга
  11. Хурандаа Шархүүгийн Булган – 2015 оноос ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга
  12. Хурандаа П.Хосбаяр – 2015 оноос ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга
  13. Хурандаа Гомбожавын Туулхүү – 2017 онд ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дарга
  14. Хурандаа Содномын Батсайхан – 2017 оноос ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дарга
  15. Хурандаа Адъяабазарын Намсаманд – 2018 оноос ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга
  16. Хурандаа Ш.Булган – 2018 оноос ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, 2020 оны 03 дугаар сараас ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга
  17. Хурандаа Д.Дамдинцэрэн – 2020 оны 08 дугаар сараас ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

 

ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА

Back to top button