Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан Хорих ял эдлүүлэх албаны алба хаагчид мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Энэ сарын 15-ны өдөр энэхүү мод тарих үндэсний өдөр тохиолоо.

Хорих ял эдлүүлэх албанаас энэ өдрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 21 хороо албаны Сургалт, бэлтгэлийн төвийн байрлалд хар мод, улиас, хайлаас, гацуур гэх мэт 1000 ширхэг мод тарьж, дурсгалын хөшөөг байрлуулав.

Цаашид ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч, жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button