Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021” буухиа тэмцээнд амжилттай оролцлоо.

Зэвсэгт хүчний жанжин штабаас цэргийн эмч, эмнэлгийн мэргэжилтний тусгай бэлтгэлийг нэмэгдүүлэх, эмнэлгийн шаталсан тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021” буухиа тэмцээнийг 2021 оны 09 сарын 23, 24-ний өдрүүдэд Хужирбулан дахь Зэвсэгт хүчний Сургалтын төвд зохион байгуулан явуулсан.

Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчин, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Агаарын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн удирдах газар, Цэргийн төв эмнэлэг зэрэг найман байгууллагын 16 баг, тамирчид оролцсон.

Тэмцээний эхний өдөр 2021.09.23-нд багийн нэгдсэн ажиллагаа, ур чадварын тэмцээн, 2021.09.24-нд хувь хүний ур чадвар буюу багийн ахлагч, сувилагч, эмнэлгийн зааварлагч, жолооч-дамнуургачны ур чадварын тэмцээн болсон.

Энэхүү тэмцээнд тус байгууллагаас оролцон тамирчид дараах амжилтыг үзүүлсэн. Үүнд:

  1. Багийн ахлагчийн ур чадварын тэмцээнд /эмэгтэй/ их эмч, энгийн Б.Пүрэвсүрэн нэгдүгээр байр, алтан медаль,
  2. Эмнэлгийн зааварлагчийн /эмэгтэй/ төрөлд дэслэгч Б.Энхтунгалаг нэгдүгээр байр, алтан медаль,
  3. Эмнэлгийн зааварлагчийн /эрэгтэй/ төрөлд ахлах ахлагч Л.Ганзориг гуравдугаар байр, хүрэл медаль,
  4. Сувилагчийн ур чадварын тэмцээнд /эрэгтэй/ ахлах дэслэгч Г.Дэмчигжав хоёрдугаар байр, мөнгөн медаль
  5. Багийн ажиллагааны төрөлд эрэгтэй баг 1 дүгээр байр,
  6. Гар бууны буудлагын төрөлд /эмэгтэй/ их эмч Б.Пүрэвсүрэн хувийн дүнгээр 1 дүгээр байр тус тус эзэлж “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021” тэмцээнд нийлбэр дүнгээр эмэгтэй баг мөнгөн медаль, эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button