“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2024”-Т НЭГДЛЭЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор зохион байгуулж буй “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2024”-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх алба нэгдлээ.

Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжид хорих ял эдэлж буй хүмүүжигчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дадал хэвшлийг олгох, мэдлэгийг нэмэгдүүлэх, тогтоосон хууль, дүрэм журмыг мөрдөн ажиллах, сурталчлан таниулах зорилгоор “Өчил” сонинд 1 дүгээр улирлын дугаарт “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны талаар мэдээлэл нийтлэн хүргэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button