Хөгжлийн бэрхшээлтэй хоригдолд сургалт зохион байгуулав.

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх алба нь Сэргээн засах, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 407, 421 дүгээр ангиудад хорих ял эдэлж буй хөгжлийн бэрхшээлтэй хоригдолд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн батлагаа” сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

   Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс үзүүлж буй халамж үйлчилгээ, тэдэнд үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, тэтгэмж, төсөл хөтөлбөрийн талаарх ойлголтыг өгч цаашид хөгжлийн бэрхшээлтэй хоригдлуудад шаардлагатай ортопед, протез олгуулах, шинэчлэх ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button