ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.СОДНОМД “ТӨРИЙН ХУЯГ” ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

     Монгол Улсад цэргийн дээд “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ж.Содномд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүн дээд “Төрийн хуяг” шагналыг гардууллаа.

Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Г.Ганболд нар гардуулан өгч, баяр хүргэж, эрүүл энхийг хүслээ.

Мөн үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ.

Тус шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан, байгууллагын хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулсан алба хаагчдад олгодог юм.

Ахлагчийн албанаас алтан мөрдэст генералуудын эгнээнд дэвшин ажилласан Монгол Улсын Гавьяат хуульч, хошууч генерал Ж.Содном нь анх хянагчаар ажиллаж эхэлснээс хойш хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газрын даргаар томилогдон тасралтгүй 13 жил ажилласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анхны генерал цолтон билээ.

Эрхэм хошууч генерал Ж.Содном Танд баяр хүргэж, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button