Хоригдлын ар гэрт тусламж, дэмжлэг үзүүллээ.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд Коронавирусийн цар тахлын хөл хорионы үеэр Дархан сумын харьяат 44 хоригдлын ар гэрт тусламж үзүүлэхээр аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүсэлт хүргүүлж, Засгийн газраас олгосон хүнсний нэг удаагийн дэмжлэг болон аж ахуйн нэгж, байгууллагуудаас цугласан хандивыг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан хоригдлын ар гэрт хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button