“УУРААР АРИУТГАГЧ” ЗОХИОН БҮТЭЭЖ ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ТАЛААР

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан, хямд өртөгөөр “УУРААР АРИУТГАГЧ ХААЛГА”, “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АРИУТГАГЧ УУРЫН ГЕНЕРАТОР”-ийг зохион бүтээж нэг цонхны үйлчилгээ, шалган нэвтрүүлэх байранд суурилуулан үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж эхэллээ.

     Ингэсээр хорих анги руу нэвтэрч буй иргэд, алба хаагч, тээврийн хэрэгсэл, байр, объектод ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд байгууллагын аюулгүй байдлыг хангахад үр дүнтэй ажил болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button