УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

     Хорих ял эдлүүлэх алба нь Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч, доктор дэд профессор Я.Төгөлдөр, нийгмийн ажил хөтөлбөрийн ахлах багш доктор Н.Нямдорж нартай хамтын ажиллагааны  уулзалтыг зохион байгууллаа.

     Уулзалтын явцад 2020 онд хоригдлыг нийгэмшүүлэх, нийгмийн ажилтнаар суралцаж буй оюутнуудад практик дадлага эзэмшүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэж цаашид 2021 онд хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлж, чадваржуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button