Олон Улсын шатрын тэмцээнд амжилттай оролцлоо.

ФИДЕ, Олон Улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хоригдлуудын дунд шатрын тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг 2021 оны 10 дугаар сарын 13, 14, 15-ний өдрүүдэд зохион байгууллаа. 
 Энэхүү тэмцээнийг Олон Улсын шатрын холбоо, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллага хамтран зохион байгуулах бөгөөд дэлхийн 32 орны 43 баг оролцлоо.
 Тэмцээнд оролцох бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсаас гавьяат тамирчин, их мастeр, дэд хурандаа Т.Батчимэг Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ө.Саруултуяа нар 2021 оны 09 дүгээр сарын 21, 29-ний өдрүүдэд тамирчдыг сонгох шалгаруулалтыг зохион байгуулж, 415, 423, 427, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нэр бүхий нийт 8 хоригдлыг сонгон бэлтгэлийг ханган ажилласан. 
 Үүнд: 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хоригдол Х.Хапаар, Н.Алтанхуяг, М.Серик, 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хоригдол Л.Бат-Эрдэнэ, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хоригдол О.Сэцэн, 435 дугаар хаалттай хорих ангийн хоригдол А.Бат-Эрдэнэ, О.Энхбат, Э.Насанжаргал нарын 8 хоригдолд оролцсон.
 Тэмцээнд оролцсон байдал
 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 дүгээр хэсэгт өрсөлдсөнөөс Филиппин улсын багтай оноо тэнцүү гарч шилдэг 12 багийн шигшээ тоглолтод шалгарсан.

1 дүгээр тойрогт Монгол-Филиппин 2:2

2 дугаар тойрогт Монгол-Австрали 4:0

3 дугаар тойрогт Монгол-Армени 2:2

4 дүгээр тойрогт Монгол-Арабын Нэгдсэн Эмират 2.5:1.5

5 дугаар тойрогт Монгол-Киргизстан 3.5:0.5

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шилдэг 12 баг А,Б хэсэгт 2 грүпп болж хуваагдан тойргоор өрсөлдсөнөөс А грүппээс шалгарч аваргын төлөө шигшээ тэмцээнд өрсөлдөхөөр болсон.

1 дүгээр тойрогт Гүржийг 3:1

2 дугаар тойрогт Палестиныг 3:1

3 дугаар тойрогт Филиппинийг 2.5:1.5

4 дүгээр тойрогт ХБНГУ-ыг 4:0

5 дугаар тойрогт ОХУ-ыг 3:1

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аваргын төлөө Зимбабве улсын багтай өрсөлдөн хожиж алтан медаль хүртлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button