АЛБА ХААГЧДЫГ СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдал, эрүүл ахуйн дадлыг хэвшүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-д нэгдсэн.

Аяны хүрээнд өнөөдөр (2024.04.23) “Тархи мартахгүй-Урт насалъя” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, хүний их эмч, доктор (PhD) Э.Өнөржаргалыг урьж, “Сэтгэл зүйн эрүүл мэнд” болон “Эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт” сэдвээр алба хаагчдад сургалт зохион байгууллаа.

Тус аяныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор зохион байгуулж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button