ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА “ШИЛДЭГ АЖИЛТАН”-УУДАА ТОДРУУЛЛАА

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх алба нь төрийн жинхэнэ алба хаагчийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлж, хамт олноо манлайлан ажиллаж, “Шилдэг ажилтан”-аар шалгарсан алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.

           Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Б.Нандинболор болон Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй нар гардуулан өгч, шагнагдсан нийт алба хаагчдад ажлын өндөр амжилт хүслээ. 

Шилдэг ажилтан”-аар  

  • Харуул хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Энхбат;
  • Нэгдсэн тоо бүртгэлийн хэлтсийн цахим хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа А.Энхтүвшин;
  • Эмнэлгийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Б.Наранчимэг;
  • Гүйцэтгэх ажлын хэлтсийн төлөөлөгч, ахлах дэслэгч Ч.Сумьяабазар;
  • Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Г.Хандмаа;
  • Холбоо, техник ашиглалтын хэлтсийн радио холбооны инженер, дэслэгч Ц.Оюундарь;
  • Шуурхай удирдлага, хяналтын төвийн жолооч, ахлах ахлагч С.Лхагвадорж;
  • Хорих ял эдлүүлэх албаны жолооч, ахлагч Э.Тэмүүлэн нар тус тус шалгарлаа.
Back to top button