ХОРИГДЛУУДЫГ КЕРАМИК УРЛАЛЫН СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг хоригдлыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд анх удаа керамик урлалын сургалт явуулж эхэлжээ. Сургалтын ач холбогдлын талаар албаныхан хоригдлуудын зан байдал, засрал хүмүүжилд эерэгээр нөлөөлөхөөс гадна суллагдан гараад эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэн сайхан амьдрах боломж бүрдэж байгаа талаар онцолж байна.

 Сургалтаар хоригдлууд сургагч багшийн заасан арга техникийн дагуу шавраа бэлтгэн гар техникийн аргуудад суралцаж, өөр өөрийн гаргасан зургийн дагуу бүтээлээ урлаж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар тус хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудаас гарын ур дүйтэй, зураг зурах болон сийлбэр хийх авьяастай зургаан хоригдлыг хамруулсан байна.

Back to top button