Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги “CINEMA” соён гэгээрүүлэх танхимтай боллоо.

Хоригдол нийгмийн харилцаанд ухамсартайгаар бие даан оролцоход дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах, хөгжүүлэх, сэтгэл зүйн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ардын уламжлалт зан үйлд сургах болон тэдний хүсэл сонирхолд үндэслэн эерэг төлөвшлийг бий болгох зорилгоор “CINEMA” соён гэгээрүүлэх танхимыг шинээр ашиглалтад оруулж 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нээлтийн арга хэжээг зохион байгууллаа.

            Нээлтийн арга хэмжээнд Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Цэнгэлбаяр, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбат, Дархан-Уул аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд оролцлоо.

            Тус танхимыг тохижуулан засварласнаар сэтгэл зүйн зөвлөгөө, засал, уулзалт, сургалт хүмүүжлийн ажлыг цогц хэлбэрээр зохион байгуулах боломж нөхцөл бүрдэж  байна. 

Back to top button