“МОРИН ХУУРЫН СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтэс нь ардын уламжлалт өв соёл, урлагаар дамжуулан хоригдлыг хөгжүүлэх, соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор хорих анги, байгууллагуудад морин хуурын сургалтыг зохион байгуулах “Агууч ухаан” төслийг санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, “Өрнө дорнын соёл, хөгжлийн харилцааны зөвлөл” төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Тус арга хэмжээнд Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Цэнгэлбаяр, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, “Өрнө дорно” соёл, хөгжил харилцааны зөвлөл” төрийн бус байгууллагын захирал И Чол Хи болон ШШГБ-ын “Соёмбо” чуулгын хөгжимчин, дуучид оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button